Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд хүн төөрсөн дуудлага НОБГ-т өчигдөр иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Н ээжтэйгээ ууланд салхинд гарч байгаад алга болсон тул эрэн хайх аврах ажиллагааг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн 15 албан хаагч, энгийн 9 иргэн, 35 автомашинтайгаар эхлүүлжээ. Яг одоо Зүрх уулын хоёр талыг самнан эрлийг хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байгаа аж.
Эрэн хайж байгаа иргэний талаар ар гэрийнхэн нь цахим орчинд мөн зар мэдээлэл тавьсан байна. Иргэн Н (хөгжлийн бэрхшээлтэй) 38 настай. 2021 оны 7 сарын 19-ны өдөр Зүрх уулын орчмоос алга болсон тул үзсэн хүмүүс холбоо барьж тусална уу. Алга болох үедээ саарал подволка, хар өмд, саарал малгай, хүрэн сандаальтай байсан болно. Хүнд ямар ч гэм хоргүй, унаж татдаг өвчтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул. Гэрийнхэн нь Шаваанаа гэж дууддаг учир энэ нэрээ сайн мэддэг.
Холбоо барих дугаар: 99091592, 95081592, 88125964, 93020454, 88108997