Нэгдүгээр сард Капитолын ордон руу дайран эзэлж үмээн дэгдээсэн этгээдүүдийг шүүх ажиллагаа эхэллээ. Даваа гарагт Вашигтоны шүүх дээрх үймээнд оройлон оролцсон хэргээр Паул Ходжкинст найман сарын хорих ял оноолоо. Тампагийн уугуул Паул Ходжкинс АНУ-ын парламентын ордонд хууль бусаар нэвтэрч, Сенатын үйл ажиллагаанд саад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ.
Капитолд халдах үедээ тэрээр Д.Трампыг дэмжсэн бичигтэй богино цамц, эвэртэй дуулга өмссөн өөрийгөө “бөө” хэмээн нэрлэж байжээ. Шүүх хуралд үг хэлэхдээ Ходжкинс уучлалт гуйж, тухайн үед гаргасан зан авираасаа ичиж байна гэлээ. Тэр өдөр Вашингтоны замаар явж байхдаа сэтгэлийн хөөрөлд автсанаа дүрсэлж, олон зуун хүнийг дагуулан Капитолийн дэнж өгсөн парламентын барилгад орсноо ярилаа.
“Хэрэв эсэргүүцлийн жагсаал улам даамжирна гэсэн болгоомжлол байсан бол би хэзээ ч Пенсильванийн өргөн чөлөөнөөс хэтрэхгүй байсан. Энэ бол миний гаргасан хамгийн тэнэг шийдвэр байсан” хэмээн Ходжкинс шүүхэд мэдүүлжээ.
Нэгдүгээр сарын зургаанд нийслэл Вашигтон хотод болсон үймээний улмаас зургаан хүн нас барсан бол 570 гаруй хүнийг хууль зөрчсөн хэргээр шалгаж байна.
Эх сурвалж: Theguardian