Өмнөд Солонгосын Олимпийн шигшээ баг Токиогийн наадмын үеэр тамирчдадаа бусад багийнхаас тусад нь хоолыг нь бэлтгэж өгөх гэнэ. Түүнчлэн хоолны материалуудад цацрагийн түвшин ямар байгааг судлах юм байна.
Өмнөд Солонгосын баг 2011 онд Фукушимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын үр дагавар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлсөн байх вий хэмээн ихэд болгоомжилж байгаа аж. Тиймээс шигшээгийн төлөөлөгчид Олимпийн тосгонтой зэрэгцээ орших зочид буудалд өрөө хөлслөн авч, тамирчдынхаа хоол хүнсийг хайрцаг савтайгаар бэлтгэн хүргэхээр болсон байна.
“Бид эх орноосоо авчрах кимчигээр хийсэн хүнсний бүтээгдэхүүндээ цезийн агууламжийн урьдчилсан шинжилгээ хийнэ. Түүнчлэн бид Японоос авах бусад бүтээгдэхүүнд ч хяналт тавина” гэж Өмнөд Солонгосын шигшээ багийн төлөөлөгч мэдэгджээ.
Зуны олимпийн наадмын ёслолын ажиллагаа энэ баасан гарагт болно. Спортын дэвжээнд 339 багц медалийн төлөө өрсөлдөхөөр болж байгаа нь бүх цаг үеийн Олимпийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм. Харамсалтай нь 750 тэмцээн уралдааны 724 нь буюу ихэнх нь үзэгчидгүйгээр явагдах юм байна.
Эх сурвалж: life.ru