ДэлхийдБНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана2021-07-19 12:562min БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас 2021.07.19 – 2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна. Хамрагдах хүрээ : 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн Дараах тохиолдолд виз сунгагдахгүй: Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан E8 , E9, E10, G1, H2 визний төрөл Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй Гэмт хэрэгт холбогдсон Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой гэнэ. Долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн https://www.hikorea.go.kr/Main.pt вэб сайтын Expiry date and check хэсэг рүү орж, паспорт хувийн мэдээллээ оруулан сунгагдсан хугацааг шалгана. Дэлгэрэнгүйг 1345 лавлана уу. ( 0* 7* 0 дарааллаар монгол ажилтантай холбогдоно) Эх сурвалж: Asia People Mongolia, www.hikorea.go.kr 0 😡 0 🥰 0 😂 0 👍 0 ❤️ 0 😢 0 😮
БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас 2021.07.19 – 2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна. Хамрагдах хүрээ : 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн Дараах тохиолдолд виз сунгагдахгүй: Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан E8 , E9, E10, G1, H2 визний төрөл Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй Гэмт хэрэгт холбогдсон Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой гэнэ. Долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн https://www.hikorea.go.kr/Main.pt вэб сайтын Expiry date and check хэсэг рүү орж, паспорт хувийн мэдээллээ оруулан сунгагдсан хугацааг шалгана. Дэлгэрэнгүйг 1345 лавлана уу. ( 0* 7* 0 дарааллаар монгол ажилтантай холбогдоно) Эх сурвалж: Asia People Mongolia, www.hikorea.go.kr