Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Токио: Зуны олимпын наадмын нээлт болох стадионд хүчингийн хэрэг гарчээ – updown.mn

Токио: Зуны олимпын наадмын нээлт болох стадионд хүчингийн хэрэг гарчээ

Токио 2020 зуны Олимпын нээлт болохоос өмнө Үндэсний Стадионд хүчингийн хэрэг гарчээ. Хэргийн сэжигтэн Узбекистаны иргэн 30 настай оюутныг цагдаа нар Ням гаригт баривчилжээ. Узбекистаны иргэн Баасан гарагийн орой стадионд Олимпийн нээлтийн бэлтгэл үзсэний дараа үзэгчдийн суудалд 20 гаруй насны япон эмэгтэйг хүчинджээ.

Сэжигтэн, хохирогч нар хоёул олимпын наадмын зохион байгуулалтад оролцож буй гэрээт ажилчид байжээ. Тэд стадионд өөр өөрийн ажлаа дуусгасны дараа үргэлжлүүлэн нээлтийн бэлтгэлийг үзэж сонирхсон юм байна.

Сэжигтэн эрэгтэй стадионд ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэнд хоол хүргэж иржээ. Хохирогч эмэгтэй хэргийн талаар Бямба гарагт цагдаад мэдэгдсэн байна. Харин сэжигтэн өөрийгөө буруугүй, эмэгтэйг эсэргүүцэл үзүүлээгүй гэж цагдаад мэдүүлснийг NHK суваг мэдээлжээ.

Түүнийг 2014 онд Айчи мужийн нэгэн их сургуульд суралцахаар Японд ирсэн, одоогоор сургуулиасаа завсардаад байгааг Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон Токио 2020 зуны олимпын наадам энэ долоо хоногийн Баасан гарагт эхлэх юм. Баасан гарагт 68,000 хүний суудалтай үндэсний стадионд болох нээлтийн ажиллагаа ганц ч үзэгчгүй зохион байгуулагдана.

Эх сурвалж: AFP

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн