ТЕГ: НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор өгнө

2021-07-19 11:551min0
214297631_412734856715962_6942315914331670279_n

НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж байгаа гэж ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг ikon.mn сайтад мэдээлсэн байна.

“Улсын хэмжээнд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан. НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан бөгөөд бид Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй