Хөгжим бүжгийн сургуулийг газрын наймааны ээлжит халдлагад өртүүлэхгүй хэмээн жагсаж байна

Нийслэлийн зай талбайтай газар болгон эзэнтэй болж, газар зарж баяжсан улс төрчдийн жагсаалт ч хэдийнэ ил болсон. Гэсэн хэдий ч өнөөөдрийг хүртэл Улаанбаатарт газрын маргаан тасардаггүй. Хотын А бүсэд газартай болох гэсэн зарим хуулийн этгээтгүүд бусдын эзэмшил газарт халдан зөвшөөрөлгүй барилга барихаар дайран зүтгэдэг болоод байгаа.

Ард нь голдуу авилга үнэртэж байдаг ийм халдлагад голдуу Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг өртөөд байдаг. Энэ нь ирж буцдаг захиралтай сургууль, цэцэрлэгийн талбайд дээрмийн үйл ажиллагааг хурдан хэрэгжүүлж болдог гэсэн ойлголт төрүүлдэг ч байж магадгүй юм.

Ийм нэгэн ээлжит зарга өнөөдөр Монгол Улсын Консерватори буюу Хөгжим бүжгийн коллеж дээр өрнөж байна. Боловсролын үнэлгээний төвийн байрыг Хөгжим бүжгийн сургуулийн хашаанд барихыг эсэргүүцсэн багш, сурагчид, төгсөгчид БСШУ-ны яам руу чиглэх явган хүний зам дээр хөгжимтэй жагсаал хийж эсэргүүцлээ илэрхиийлж байна.

Жагсагчид “Өнөөдөр энэ газарт Боловсролын үнэлгээний төв” нэртэй төрийн байгууллага баригдах гэж байгаа гэж байгаа боловч энэ нь өөр хэн нэгний бизнес, газрын наймаа байх магадлалтай. Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин барилга барих шийдвэрийг төр, төрийн байгууллагууд гаргах учиргүй. Тиймээс шийдвэрээ эргэн хар гэсэн шаардлагыг салбарын яамандаа тавьж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн