НӨАТ-ын сугалаа: Гурван сая төгрөгийн тав, 1.5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо

2021-07-19 08:14
215731949_372520641148053_4888493258687912281_n

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр (2021.07.18) явагдлаа. Тохиролд 2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 32.038.077 баримт хамрагдлаа.

  • 30 мянган төгрөгийн азтан – 28,843
  • 100 мянган төгрөгийн азтан – 2,886
  • 500 мянган төгрөгийн азтан – 279
  • 1.5 сая төгрөгийн азтан – 24
  • Гурван сая төгрөгийн азтан -5
  • 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм. Супер тохирлын дугаар 97991257 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.