2021-07-18 12:161min00

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа таалал төгсжээ

219004453_535552714455277_3774166545894999565_n

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өвчний улмаас таалал төгсжээ. ХБНГУ-д урт хугацаагаар эмчлүүлж байсан юм.

Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн.

Техникийн ухааны магистр зэрэгтэй. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн төмөр замчин юм. Түүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй