Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй алга болсон иргэдийг Сэлэнгэ мөрөн орчимд эрэн хайж байна. Энэ сарын 4-ний өдөр 10 иргэн Сэлэнгэ мөрөний эрэг орчимд зугаалж байсан бөгөөд тус аймгийн харьяат иргэн Д, Н нар сураггүй алга болсон тухай мэдээлэл 9-ний өдөр Цагдаагийн байгууллага болон аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 22:10 цаг хүртэл иргэн 50 настай эмэгтэй Н-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ сарын 17-ны байдлаар 4 бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг тус сумын Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул хүртэл 4 завиар 21 км-т 2 удаа, нийт 84 км-т. Хоёрдугаар бүлэг Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтай хайсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ. Иймээс аврагчид өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.