Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар хэрхэн нэмэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1295 хүн шинээр халдвар авчээ.
Тэдний 646 нь Улаанбаатарт, 644 нь орон нутагт байна. Гурван тохилдол зөөвөрлөгдөж, 10 иргэн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар нийт 10.462 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1358 нь хүүхэд байгаа бол 573 нь жирэмсэн эхчүүд байна.
Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 145,787 болжээ. Үүнээс 125.882 хүн эдгэсэн байна. Өчигдрийн тухайд 3929 хүн эдгэжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн
- 6,223 нь хөнгөн
- 3,030 нь хүндэвтэр
- 1,002 нь хүнд
- 207 хүн нэн хүнд байна.