Холливудын алдарт жүжигчин Жеки Чан Хятадын Коммунист намаар бахархдаг, намын гишүүн болохыг хүсдэг хэмээн мэдэгджээ. Хятадад болон хилийн чанадад тулааны урлагийн одын энэ мэдэгдлийг үнэн гэдэгт эргэлзэж байгаагаас гадна жүжигчнийг коммунист байх ёсгүй хүн гэж үзэж байгаа аж.
Хятадын кино урлагийн ассоциациас зохион байгуулсан, Бээжин хотод болсон кино симпозиумын үеэр Жеки Чан хятад хүн гэдгээрээ бахархдаг, түүнчлэн Хятадын коммунист намын үйл хэргийг бахдан ажигладаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтээр бахаддаг хэмээжээ.
“Би Коммунист намын гишүүн та нарт атаархдаг. Коммунист нам бол үнэхээр агуу. Коммунист нам амласнаа биелүүлдэг. Би Коммунист намын гишүүн болмоор байна” гэснийг South China Morning Post хэвлэлд мэдэгджээ.
Хятадын Weibo олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Холливудын одын уг мэдэгдлийг дооглонгуй хүлээн авсан байна. Тэд Чаныг ийм үйлдэл хийсэнд итгэхгүй байгаагаас гадна жүжигчнийг гэр бүлийн асуудлаасаа болоод намын гишүүн байх эрхгүй гэж үзжээ. Учир нь Жеки Чан эхнэрээ араар нь тавьж, өөр хүнээс охинтой болсноос гадна хүү нь хар тамхины асуудлаас хагас жилийн хорих ял эдэлж байгааг сануулаад авчээ.
Эх сурвалж: kp.ru