2021-07-16 09:171min00

Дельта хувилбарын вирус орж ирэхээс сэргийлэх талаар хэлэлцлээ

214697461_1412485845796957_1495510180917340645_n

SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байна.
ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдлага, мэргэжилтэн оролцсон цахим хурлыг 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү асуудлыг өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй