Одой сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/
Уул толгодын наранд ээвэр, энгэр, нугат хээр, заримдаа элсэрхэг хөрсөнд ургана. 6 сарын дундаас 7 сарын эх хүртэл цэцэглэнэ.
Уламжлалт анагаах ухаанд үүнийг цэцэглэж байх үед нь тайрч хуурай, сүүдэр газар хатаана.
Сонгиныг шинээр нь иддэг. Сонгиныг нь хатаах болбол ишнээс салгаад сүүдэрт илээр эсвэл урьдчилж наранд тавьж зөөлрүүлээд зууханд зөөлөн хэмд халааж хатаадаг.Өвсөнд нь каротин, аскорбины хүчил, флавоноид байдаг.
Сонгино нь мөн флаваноид агуулдаг, үүнээс гадна чихэрлэг бодисууд, эрдэс давс, сапонин агуулдаг. Хатаасан өвсний хандыг ханиад томуу, болон халуун дарахад хэрэглэдэг. Сонгиныг хорт хавдарт тавьж хэрэглэдэх ажээ. Төвд эмчилгээнд сонгиныг нь яс хугарахад, цэцгийг нь цусны даралт бууруулахад тус тус хэрэглэдэг байна.