Нийслэлд гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ

Өчигдөр нийслэлд гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд иргэн М-ийн “Аксио” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан аж. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлыг ерөнхий газраас анхаарууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн