Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 28-33 градус, бусад нутгаар өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн