Сүүлийн 40 жилийн хугацаанд Умард Америкийн нүүдлийн шувуудын бие жижгэрч, далавчны хэмжээ нь өргөсжээ. Үүнийг дэлхийн уур амьсгал дулаарч байгаатай холбоотой гэж 2019 онд нийтлэгдсэн нэгэн судалгааны тайланд дүгнэсэн байна.
2011 оны өөр нэг судалгаанд өгүүлснээр бах мэлхий, яст мэлхий, могой зэрэг хүйтэн цуст амьтдын биеийн хэмжээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц жижгэрсэн гэнэ.
Эдгээр амьтад гадаад орчноос дулааны эх үүсвэрээ олж авдаг байна. Дэлхийн уур амьсгал дулаарахын хэрээр эдгээр амьтдад гаднаас дулаан олж авахын тулд том биетэй байх шаардлагагүй болжээ.