Цэргийнхний ар гэр гэдэг Зэвсэгт хүчний найдвартай ар тал, үнэнч дэмжигч, өр нэхэлгүй хайрлагч байдаг билээ. Үүний нэг жишээ нь Ховд аймгаас Дорнод аймаг хүрэхээр 40 дэх өдрөө гүйж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцын гэргий М.Мөнхзаяа.

Тэр нөхөртөө урам зориг өгөгч нь байж, халуун хоолоор таслахгүй хамгийн их зүтгэгч нь. Магадгүй нөхрөөсөө ч илүү ачаалал үүрч яваа. Хань минь битгий ядраасай, битгий цуцаасай, зорьсон газраа чи минь түүртэлгүй хүрэх ёстой шүү гэж дотроо залбирч яваа нь гарцаагүй. Өөрөө ч бас нэгэн сурвалжлагчийн асуултад хэлсэн байна лээ. Нөхрийгөө гүйж явахыг харах бүртээ уйлаад байх юм гэж.

Хүний хань гэж ийм л байдаг. Бас нөхөрт нь дэмжлэг болж байгаа багийнхаа гишүүдэд талархал илэрхийлдэг бололтой байсан. Э.Даваажамцын нэгэн лайвд “Золбоо эмч сайн явна уу” гэсэн асуултад “Миний хөөрхөн дүүг хүмүүс асууж байна гэнэ. Царайлаг, ухаантай шүү, ах эгч хоёр нь чамд маш их баярлаж байна аа” хэмээх яриаг нь лайвны цаанаас сонсоод бас л бахархаж билээ. Аргамаг хүлэг ч цуцаж туулах холын замд ханийнхаа зорилгыг гүйцээхээр хамтдаа хичээж яваа бүсгүй танд болон багийн бүх гишүүдэд талархал илэрхийлье.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн