Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн байна.
Сүүлийн 24 цагт 1,496 хүнээс халдвар илэрсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 806, Орон нутагт 690 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 3,858 хүн эдгэрчээ.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,
Хөнгөн – 7,523
Хүндэвтэр – 3,470
Хүнд – 1,004
Маш хүнд – 192 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 5 хүн нас барсан бөгөөд нийт нас баралт 689 болов.