Бүх нийтийн амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зам тээврийн ослын мэдээллийг хүргэж байна.
2021 оны долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 316 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүн амь хохирсон байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 97 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч харах, орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.