Шинээр 1735 тохиолдол бүртгэгдлээ

2021-07-11 11:33
covid

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг өнөөдрөөс эхлэн шууд дамжуулан үзүүлэхээ болиод байна. Харин цахим хуудсаараа нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байгаа. Ингээд 2021 оны 07 сарын 10-ны байдлаар халдварын нөхцөл байдал ямар байсныг цахим хуудсандаа танилцуулсаныг уншигчиддаа хүргэж байна.

Долдугаар сарын 10-ны байдлаар нийт 1735 тохиолдолд батлагдсан байна. Нас баралт 11 бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 1,735 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн 1
  • Улаанбаатар хотод 873
  • Орон нутагт 861 тохиолдол бүртгэгдлээ.
  • Сүүлийн 24 цагт 3,796 хүн эдгэрч, нийт 103,666 хүн эдгэрчээ.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,

  • Хөнгөн – 8,037
  • Хүндэвтэр – 3,412
  • Хүнд – 1,051
  • Маш хүнд – 227 хүн байна.
    Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барсөн бөгөөд нийт нас баралт 684 болов.

Иргэд зөвхөн гэр бүлээрээ амрах сонголт хийхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.