Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал:
Эцэг, эхийн ачлал хайр гэдэг далай мэт гүн
Хүн болж төрөөд эцэг, эхийн ачлалыг мартаж үл болно
Хүүхэд төрүүлж хүү, охин бойжуулах гэгч ээлжлэн эргэх ёс мөн
Эрт үеийн уламжлал гэгч эрт ба өдгөөд хүртэл бий
Хүн болохын төлөө хүү, охиныг элбэрэх бол чухал зүйл мөн
Элбэрэлгүй хүн бол тэнгэрийн ялаас хэзээ ч мултарч үл чадна
Гэр хотлоороо эрдэм, билгээс элбэрэлт хүн төрдөг юм
Араатан жигүүртэн боловч үрээ тэжээн хөхүүлэх ачлалыг мэддэг
Эцэг, хүү хоёр угаас яс махны төрөл байдаг юм
Бэр нь хадам эцэгээ хүндлэхгүй бол ямар хүнийг хүндлэх вэ?
Тэжээн бойжуулах ачлал бол албадлага биш хувь заяаны илэрхийлэл юм
Хүн луу болохыг хүсэх нь хоосон санаархал төдийн юм
Энэ нь арван хоёр бадаг бол эхний гүн утга бүхий сургаал юм. Эцэг, эхийн ачийг хариулах шиг хүчир бэрх юм хорвоо ертөнцөд хаана ч байхгүй. Харин гагцхүү бурхан бодьсадва(бурхан багш) ой модтой чимээ аниргүй амар түвшин бөгөөд нум хэлбэрийн тусгай хүрээлэнгийн ордноосоо морилон Да Би Чиу хэмээх довцогт хоёр мянга таван зуун хүнтэй, гурван түмэн найман мянган их бодтсадва нарын хамт залран очжээ. Нэгэн өдөр бурхан багш дүү нараа удирдан дагуулж өмнө зүгт шууд очжээ. Бурхан багш замын хажууд байсан хүнтий хувхай ясыг гэнэт харж хөдлөлгүй зогс ч дээд үеэ эрхэмлэн хүндэтгэж бие мэхийн таван махбодоор газар тэврэн хэвтэж энэ хувхай ясанд хичээнгүйлэн ёслон мөргөв.
Дээд үеэ эрхэмлэн хүндэтгэсэн энэ удаагийн явдлыг олон дүү нартаа тайлбарлан хэлээгүй тул тэд нар аль дээд үеэ энэ мэтээр хүндэтгэсэн юм бэ? Хэмээн асуусанд бурхан бодисадва даруй энэрэнгүйгээр хариулан өгүүлсэн нь: Аяа та нарын асуусан чинь маш сайн. Та бүгдээрээ та бүгдээрээ миний гүйцэтгэгч юм. Харин гэрээсээ гараад даяанчаар яваад их удсан байна. Мөн та нар зарим үйл ажиллагааг мэдэхгүй байна. Энэ бол нэгэн овгор шороон дээрх хувхай яс юм. Магадгүй бидний дээр үеийн өвөг дээдэс болно.
Эсхүл ямар ч газрын хүн гэсэн олон төрлийн өвөг дээдэс , эцэг эхдээ мөргөхгүй хүн даан ч байх гэж үү?
Чухам ийм учраас би энэхүү ногоон эх нутагтаа маш хичээнгүйлэн залбиран түүнд мөргөлөө.
Бас цааш нь үргэлжлүүлэн өгүүлсэн нь: аяа бэрх, одоо та нар энэхүү овгор шороондох хувхай ясыг хоёр хэсэг хуваагтун. Хэрэв эрэгтэй хүний яс бол түүний гадна талын өнгө нь цагаан бөгөөд адилтгавал хүнд байна. Харин залуу эмэгтэй хүний яс бол түүний гадна өнгө нь хар бөгөөд адилтгавал хөнгөн байдаг юм. Аяа бэрх эрхэм хүн дахин асуусанд эрэгтэй, эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа өмсөх дээл нь цөм адилгүй байдаг. Жишээ нь эрэгтэй хүн толгойдоо нар салхины малгай өмсөж, биедээ урт цамц өмссөн дээлээ бүсэлж урт түрүйтэй гутал өмсөнө. Хувцасаа бүрэн төгс чимж хувцаслана. Нэг удаа л хармагц эрэгтэй хүн гэдгийг шууд танина. Эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа баясгалантайгаар анхилам сайхан үнэрт энгэсэг, оо түрхэнэ. Биедээ даль арц хүжийн үнэрт ус цацаж бүх биеэ чимэглэн баясгалант сайхан царайгаар угтдаг. Хүн хармагц эмэгтэй хүн гэдэг нь тодорхой танигдана.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс цус, мах, ясаараа ялгаатай бөгөөд хүний нас барсны хойно цөм адил хувхай яс болон хувирч ямарч ялгаагүй мэт болдог. Гэтэл их ялгаатай ажээ. Бурхан бодисадва үүний хүчэр бэрхийг өгүүлэн ялган зааварлаж, эрэгтэй хүн ертөнцөд амьдарч байх хугацаандаа үргэлж бурханы сүм дуганд орж, гарч бурханы номын тайлбар , сургаал ач тусыг сонсч бурханд хичээнгүйлэн мөргөл хийж арга, увидас, хуврагын гурван эрдэнэд залбиран бурхны номыг уншуулж энэ төрлийн сайн сайхан ногоон зам мөрийг олж явсан тул түүний үхсний хойно түүний яс нь ариун цагаан хаш мэт болно. Харин биеийн хүндийн жин нь маш их байдаг болой. Эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа янаг хайрын сэтгэлд автагдан живж номын дууг сонсох, бурханд мөргөх нь хязгаарлагдмал бөгөөд хүүхэд төрүүлэн хүү, охиноо бойжуулан, энхрийлэн хайрлаж хөхөө хөхүүлэн цагаан сүүгээрээ тэжээдэг.
Тэрхүү хөхүүлсэн сүү нь хүүхдийн цус болон хувирна. Нэгэн хүүхдийг тэжээн хөхүүлсэн нь сүү нь найман дэн буюу 768кг-аас /арван дүүг нэг дэн гэнэ/ дээш сүү хөхүүлсэн байна. Иймээс эхийн бие төдий чинээ турж эцэж яс чөмөг нь хүртэл хорогдон хомсдохоор барахгүй үхсэний дараа түүний ясны гадна талын өнгө нь хар бөгөөд жин нь самбай мэт хөнгөн байх нь олон байдаг.
Аяа бэрх эрхэм бурхан бодисадвагийн үгийг сонсч хүүхэд төрөх нь дотоод сэтгэл, зүрхийг хутгаар огтолсон мэт зовлонд учруулан тэсвэрлэшгүй өвчлүүлж хоёр нүдний нулимс мэлмэрэн унадаг юм хэмээн уяран охилон хэлсэн нь: эрхэм дээдсээ энэрэлт эхийн буян эрдмийн ачлалыг хэрхэн хариулах вэ? Бурхан бодисадва аяа бэрх хэмээн өгүүлсэн нь Та нар чив чимээгүйгүйгээр миний хэлэхийг сонс. Эх хүн бие жирэмсэн болж арван сарыг өнгөрөөн дуустал хязгааргүй их зовиур зүдгүүрийг эдлэн шаналан амьдардаг юм шүү.
Нэг дэх сардаа: Хүүхдийн үр хөврөл үүсч эхийн саванд өвсөн дээрх шүүдрийн мөхлөг шиг наалдан өтгөрдөг болой. Энэ нь хүүхдийн хувь заяаны эхлэл юм.
Хоёр дахь сардаа: Ердийн нэгэн хэсэг эсгэлэн тос мэт бөөм бүрэлддэг ажээ.
Гурав дахь сардаа: Дотроо элдэв бүрэлдвэр бүхий бөөрөнхий цогц болон царцан тогтоно.
Дөрөв дөх сардаа: Эхийн хэвлийд арай гэж хүний жижигхэн дүрс бүрэлдэн тогтоно.
Тав дахь сардаа: Эхийн хэвлийд хүүхдийн хамгийн чухал эрхтэн толгой, хоёр гар, хоёр хөл буй болно.
Зургаа дахь сардаа: Эхийн хэвлий дэхь хүүхдэд зургаан зүйлийн амьсгалын нүх сүв нээгдэнэ. Энэхүү зургаан зүйл бол нүд, чих, хамар, ам, хэл, сэтгэл , мэдрэл зэрэг болно.
Долоо дахь сардаа: хэвлий дэх хүүхэд өсч гурван зуун жаран хэсэг ясны үе бас найман түмэн дөрвөн мянган үсний сүв бий болдог юм.
Найм дахь сардаа: Хэвлий доторх хүүхдийг толгой тархи зэрэг боловсроно. Хоёр чих , хоёр нүд, хоёр хамрын нүх, нэг ам, хошного, шээсний сүв бүгд нээгдэнэ.
Ес дэх сардаа: Хэвлий дэх хүүхэд хоёр гар, хоёр хөлөөрөө үргэлж хамаа намаагүй өшиглөн гол таслах шахам тарчлаан зовооно. Тэрчлэн уул мэт хөдөлж унтах, идэх, уух, босох, суух, явахад хүнд хэцүү зовлон зүдгүүр учруулдаг.
Арав дахь сардаа: Хэвлий дэх хүүхдийн бүх эрхтэн нэг нэгээр бүрэлдэн гүйцэлдэж төрөхөд бэлэн болсон байх бөгөөд арван сар болмогц эх нь өвдөж хэвлий дэх хүүхэд хэвтэшнээсээ бууж хүүхэд төрөхөд эхийн умайнаас гол горхи мэт цус, ус холилдон урсана. Хэвлий дэх хүүхэд урсаж байгаа ус, цусны хамтаар хялбархан доошилж гар, хөлөөрөө эвхмэгц амархан төрдөг байна. Төрсний дараа ч зовлон багатай тэнхэрдэг. Гэвч хүндрэлтэй төрж зовж зүдрэх явдал цөөнгүй. Хүндрэлтэй төрөгсөд бол хүүхэд нь хэвлийг гар хөлөөрөө өшиглөх, нудрах, маажих зэрэг эхийн гэдэс, сав суулганы махыг мянган хутгаар огтлон авч түмэн сумаар харвасан мэт сэтгэлд мэдэгдэн бууж тэсвэрлэхүйеэ бэрхээр зовон тарчилж тэрхүү их зовиур зүдгүүрийг хүлцэнгүйгээр шүд зуун тэсвэрлэн давж гарах нь үхээд боссонтой адил байдаг байна.
Энэ мэтээр эхээ түмэн давхар зовоож төрсөн үр хүүхэд бологсод эхийн ачийг өчүүхэн ч мартаж үл болно. Хүн зэрлэг араатан, жигүүртэн амьтадаас их дээгүүр болохоо байнга санаж явах ёстой. Одоо нэг алхам дээш задлан шинжлэхэд энэрэлт эхийн ачлал арвин гүн зузаан буян их өршөөл хайрыг дахин өгүүлэх нь:
Нэгдүгээрт: Эх хүний хүүхдээ дахин дахин эргэн харж хайрлан хамгаалж энхрийлэн өсгөдөг энэрэнгүй их хайраа.
Хоёрдугаарт: Эх хүн туйлын хүнд зовлон зүдгүүрийг эдэлж төруүүлсэн үхр хүүхдээ ямагт энэрч байдаг. Энэрэнгүй их хайраа
Гуравдугаарт: Эх хүн тарчлан зовж байж хүүхдээ төрүүлсний хойно түүнийг өсгөн бойжуулахын хүнд зовлонгоос огтхон ч ухар ч няцалгүйгээр хайрлаж байдаг энэрэнгүй их хайраа
Дөрөвдүгээрт: Хүүхэддээ хамгийн сайн сайхан үнэр, амттай хоол өгч тэжээн торниулсан энэрэнгүй гүн их хайр халамжаа.
Тавдугаарт: Эх хүн төрүүлсэн хүүхдээ амар түвшин унтуулан нойрсуулахын тулд дуу хураан , чанга гишгэлгүй, хүйтэнд хөрч, нойтонд норохыг үл хайхран зүтгэсний энэрэнгүй их хайр халамжаа.
Зургаадугаарт: Эх нь хүүхэддээ цагаан сүүгээ тасралтгүй хөхүүлэхийн хэрээр турж эцдэг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
Долоодугаарт: Эх хүн хүүхдээ ямагт ариун цэвэр, сайхан байлгахын тулд бохирыг нь цэвэрлэж , хирийг нь угааж,халуунд халж, хүйтэнд хөрөн даарч зүдэрдэг нь гүн их хайр халамжаа.
Наймдугаарт: Алс хол яваа хүүхдээ эх нь мөрөөдөн санаж дэргэд нь байхсан хэмээн хүсч хайрын нулимсаа асгаруулан уйлан дуулж байдаг энэрэнгүй их хайр халамжаа.
Есдүгээрт: Эх хүн төрүүлсэн үр хүүхдээ зовлонд унахад хязгааргүй өрөвдөн хайрлаж шаналан тарчилж уйлан хайлж суудаг нь гүн их хайр халмжаа.
Аравдугаарт: Энэрэлт эх төрүүлсэн үр хүүхдээ энхрийлэх хайрын сэтгэл нь үүрд ноцон бадарч байдаг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
Бурхан Бодисадва эцэг эхийн аугаа ачлал хайрыг наминчлан залбиран магтаал айлдсан нь:
Нэгдүгээр магтаал: Үр хөврөлийг хамгаалах өршөөл хайр: Хүн ертөнцөд хүний биеийг олж төрөхөд хэцүү бөгөөд олон дахин эргэлдэн тойрч байж арай гэж хүний биеийг олж аав ээжид заяагдаж эхийн хэвлйигээр дамжиж хүн болон төрнө. Таван сар болоход эхийн гэдсэн дотор хүний таван цул зургаан сав бүрэлдэнэ. Зургаан сар болоход зургаан гайхамшиг буй болж нүд, чих, хамар, ам, хэл оюун ухааны үүд нээгдэнэ.
Эхийн хэвлий дэх хүүхэд өдрөөс өдөрт хүндэрч эхийн бие уул мэт хүндэрч хэвлий дэх хүүхэд хөдлөн доргиход энэрэлт эхийн бие нь газар хөдөлж , сахины аюул гарч байгаа мэт сэтгэл төрөгдөж гэдсэн дэх хүүхдээ бодож бие нь өдрөөс өдөрт ядран доройтож өөрийн биеэ арчилахаас залхуурч гоё сайхан дээл хувцсаа тайлан далд хйиж хадгална. Мбөн биеэ гоё сайхан авч явахаа больдог байна.
Хоёрдугаарт магтаал: Төрөхийн зовлонг хүрээх гүн хайр: Арван сар жирэмслээд хөрвөлийн өдрийг дуусгаж сарыг нь гүйцээж хүүхэд төрөхийн өмнө эх хүний бие нь хүнд өвчин туссан юм шиг дөрвөн мөч нь тэнхээ чадалгүй болж өдөр болгон толгой эргэж нүд эрээлжлэн ялангуяа сэтгэл санаа нь тогтуун бус болж төрөхөд хэцүү санагдавч хүүхдээ эрүүл мэнд төрүүлье хэмээн санаа зовж үргэлж зүрхшээн найз нөхөддөө миний хамгийн их айж байгаа зүйл бол өөрөө энх мэнд төрөхөөс гадна эрдэнэ мэт хүүхдийн амь насыг чөтгар шулмасаас хамгаалан бойжуулах л явдал юм хэмээн ярьдаг болой.
Гуравдугаар магтаал. Хүүхдээ төрүүлээд амрахаа мартах өршөөл хайр: Эх хүн хүүхэд төрүүлэхдээ асар их хүч тэнхээ алдан тамирдаж таван цул зургаан сав нь тасран салж байгаа мэт тарчлан зовж хэсэг зуур бүрэг бараг болон ухаан алдаж өөрийн хүүхдийн төлөө яг хонь нядалж байгаа юм шиг маш их цус булгийн ус мэт урсан гардаг байна. Ингэж хүүхэд төрүүлэхийн зовлонгоос амьд гарсан эх хүн сэхээрэн ухаарах үедээ юуны өмнө хүүхэдээ хайр хүрч энх мэнд төрсөндөө сэтгэл нь баясч нялх хүүхдээ элгэндээ тэвэрч хүүрэнд нь инээмсэглэл тодорч саяхан төрөхдөө өвдөж байсан зовлонгоо мартаж хэсэг хугацаа өнгөрөөд эх хүний бие нь дахин өвдөж эхэлнэ.
Дөрөвдүгээр магтаал. Аав, ээж зовлонгоо мартаж жаргалаа ярьдаг энэрэл хайр. Аав ээж хүн хүүхдээ далай мэт ихээр хайрлаж хайр халамж нь өдөр шөнийг ялгалгүй, хөмсөг зангидан уурлалгүй, үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн аргагүй зузаан юм. Зөвхөн хүүхэд нь халуун дулаан байвал өөрөө өлс ч даарсанч сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр цэнгэл хэмээн бодож баясгалан төгөлдөрөөр санаа нь амардаг байна.
Тавдугаар энэрэлт эхийн магтаал. Дахин хатааж, даруй норох өршөөл хайр. Энэ хүн үл ялих бага зүйлд ч хайрлаж байдаг. Хүүхэд нь шөнө орон дотроо шээж хөнжил дэвсгэрийг норгодог. Энэ үед эх нь өөрөө нойтон дээрээ хэвтэж , хуурай дээр нь хүүхдээ хэвтүүлж хуурайлдаг бөгөөд нойтон дээр нь унтахдаа бэрхшээх гоморхох сэтгэл ер төрдөггүй. Харин хүүхэд нь сайн унтаж байвал өөрөө даарч бээрч байсан ч өчүүхэн төдий ч халшрахгүй байдаг. Эх хүний хоёр хөх бол хүүхдийн ивээлт ордон бөгөөд халуун бүлээн элчийг өгч эрүүл чийрэг бойжуулдаг юм. Эх хүний хоёр гар бол хүүхдээ нар салхинаас хамгаалдаг юм. Эцэг эх бологсод хүүхдийн идэж уух , унтаж амрах байдлыг байнга анхааран шинжиж байдаг. Харин хүүхдийн өсөлт бойжилт, бие нь сайн түргэн торниж байвал эх хүний сэтгэл нь ханаж өөр ямарч зүйлийг хүс ч шаардахгүй.
Зуравдугаар магтаал. Эх хүн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гүн их халамжаа. Эх хүний ач гавъяа бол газар дэлхий лугаа адил хамаг бодисыг боловсруулан амьдруулдаг бөгөөд олон хүүхдээ асардаг. Эцэг, эх бологсодын санаа, хайр халамж ч цөм адилхан байдаг. Эцэг, эх төрүүлсэн хүүхдээ хэзээ ч муухай гэж боддоггүй бөгөөд гар хөл нь муу боловч түүний сэтгэл санаа нь хүүхдээ гэж улам зовж голох нь байтугай улам ч илүү их хайр халамж үзүүлэх болно. Учир нь хүүхэд бол эцэг эхийн элэг, зүрх мэт байдаг тул хайрын сэтгэлээ байнга догдлуулан үнэхээрийн их хайрлан халамжилдаг тул эхийн ач гавъяа үлэмж их болохыг дээдлэн хүндэтгэ.
Долдугаар магтаал. Угааж цэвэрлэх өршөөл хайр.: эх хүн уул нь алтан мөчир навч мэт биетэй бөгөөд лянхуа цэцэг мэт царайтай, оюун ухаан нь дэлгэр хөгжөнгүй, хөмсөг нь ува модны шинэхэн ногоон навч шиг, царай нь улаан ягаан өнгөтэй, залуу насны цог жавхаа бадарсан байдаг боловч цаг үргэлж хүүхдийн төлөө сэтгэл санаа зовж цэцэг мэт сайхан царайд нь орчлонгийн үрчлээ нугалаа сууж дун цагаан хоёр гар нь хүүхдийн хир буртгийг угаасаар байгаад арьсны гэмтэл болон ярь шархаар дүүрдэг байна. Хөөрхий бөгөөд хүндэтгэлтэй хүний сэтгэл үр хүүхдийн төлөө эрдэнэ мэт залуу насаа өнгөрүүлж үүний хар гайгаар царай дүүрэн ядаргаа болон хоцордог байна.
Наймдугаар магтаал. Хол явахад нь санаа зовдог гүн их хайр халамжаа: Хайрт хүн дэлхий ертөнцөөс ангижирч одоход хүний сэтгэл санаа зовж элэг зүрх эмтэрч байгаа мэт зовдог билээ. Тэрчлэн хайрт хүү нь харь газар хол явахад нь энэрэлт эх нь сэтгэл их л зовдог байна. Мөн хүүхэд орон нутгаас гарч уул усыг гатлан явахад эцэг эх нь хүүхдээ бурхандаа даатган залбир ч эсэн мэнд явж нэгэн өдөр боловч даруй түргэн ирэхийг хүсэн залбирч мөргөдөг байна. Гэтэл зарим хүүхэд хэдэн жилээр ч хамаагүй чимээ сургагүй алаг олоход эцэг, эх нь өдөр шөнөгүй саравчлан бараа харж нулимсаа асгаруулан нүүрээ угаадаг. Ой шугуй доторх хүн гөрөөс хүүхдээ алдсан мэт охилон зовниж элэг зүрхээ эмтэртэл шанаж хүний сэтгэлийг уяруулдаг байна.
Есдүгээр магтаал. Эцэг, эх хүү охиноо хөөрхийлөх гүн их хайр халамжаа: эх хүний энэрэл хайр гүн их байдаг. Хүүхдэд нь зовлон тохиолдмогц энэрэлт эх нь өдөр шөнөгүй бурхан тэнгэрт залбиран даатгаж хүүхдийн минь зовлон над дээр иртүгэй гэж залбирдаг байна. Үүнийг бодож үзэхэд эх хүний хайр хичнээн хичнээн агуу их болох нь тодорхой. Хүүхдүүд гэрээс гарч хол явахад эх хүний хайр сэтгэл түүний хамт явж даарч хөөрөх, өлсөж , зовох болгонд айж суудаг. Хэрэв хүүхдээ ямар нэгэн зовлон амссан гэж сонсвол эх нь хоол ундгүй үргэлж сэтгэлийн зовлонг эдлэж тайван сууж чаддаггүй болно.
Аравдугаар магтаал. Эцэг, эх нь хүүхдээ өрөвдөх гүн хайраа: эцэг, эх хүний сэтгэл санаа бол нар сарны гэрэл шиг өнө үргэлж газар дэлхийг гийгүүлж байдаг. Эцэг, эхийн сэтгэл ямагт үр хүүхдээ хайрлан , түүнийгээ хайрлан хаана ч хамт байдаг. Ер нь зуун настай аав ээж нь наян настай хүүхдээ нялх мэт хайрлан санаж байдаг. Аав, ээжийн өршөөл хайрын гавъяаг үнэхээр хэлээд барашгүй энэрэл хайрын дээд юм. Бурхан бодисадва нар айлдсан нь: Эцэг эхийн арвин их өршөөл хайрыг айлдаж дуусаад цаашид олон түмэнд зааварлан хэлэхдээ аяа бэрх юм. Миний үзэхэд хар тэргүүтэй олон амьтадуудын зарим нь төрөлх зан ааш нь эелдэг даруу сайхан байвч зарим хүний сэтгэл санаа мангуу тэнэш , догшин хэрцгий байдаг.
Тэд хожим эцэг эхийн өршөөл хайр ачлалыг огтхон ч бодохгүй бөгөөд эцэг эхдээ яаж хандаж яваагаа мэдэхгүй тэнэг муу хүмүүс юм.
Эцэг, эхийн асарч өсгөсөн ариун гэгээн ачит сэтгэлийг мартаж ачийг бачаар хариулж байгаа хүмүүс үр хүүхэд бологсодын элбэрэл, журам ачлалгүй нь үнэхээр сэтгэл эмтрүүлдэг болохыг та нар бүгд мэдэж байгаа. Эх хүн арван сар жирэмсэн явж гэдсэндээ юм тээсэн мэт явж суухад амаргүй идэж, уух, унтаж хэвтэж чадахгүй хүнд өвчинд нэрвэгдсэн юм шиг ямар ч цог жавхаагүйгээр явж жирэмсний хугацаа дуусмагц хүүхдээ төрүүлдэг. Эх хүн хүнд зовлонг амс ч байгаад төрүүлсэн хүүхдээ өсгөнө гэж хичнээн их сэтгэлийн зовлон эдлэж хүнд бэрх байлаа ч хүүхдээ биеэсээ салгалгүй элгэндээ тэврэн гар нь өвдөж хөл нь чилж байсан ч түүнийг зовлон гэж бодолгүй хүүхдээ хараад л сэтгэл нь амарч тааламжтай болдог. Тэрчлэн хүүхдийн хиртэй хувцас хунарыг угааж, шөнө орон дээр шээхэд нь эх хүн нойтон газар нь хэвтэж биеийн халуун элчээр хатааж, хүүхдээ хуурай газар нь унтуулдаг боловч ер бэрхшээх сэтгэл төрдөггүй. Хүүхэд нь хөхөө хөхөж байгаа нь нэг ёсондоо эхийн цус шүүсийг сорж байгаа тул ундаандаа эх нь турж эцдэг байна.
Сая төрсөн нялх хүүхдээс торниж том болох, түүнээс том хүүхэд болох, бас том залуу хүн болно. Эцэг эх хэдийчинээ хүч хөдөлмөр гарган хөлсөө урсган хүүхдээ бүх талаар хүмүүжүүлж, хүүхдээ ажил үйлс , гэр оронтой болтол туйлын ихээр сэтгэл зовж явдаг. Харин хүүхэд өвчилбөл эцэг эхийн сэтгэл нь маш ихээр зовж түүний төлөө өөрөө өвддөг. Хүүхдийн бие нь сайн болбол түүнийг дагаад эцэг эхийн бие ч сайн болж илааршдаг. Эцэг эх бологсод хэдийчинээ зовлон зүдгүүр амсаж хүүхдээ өсгөж торниулан том хүн болгохыг хүсдэг байна.
Зарим хүүхдүүд том болмогц ах эгч ихсийг хүндлэхийг мэдэхгүйгээр барахгүй эцэг эхээ асарч хамгаалахыг мэдэхгүй , эцэг эхийн сургаалийг хайхрахгүй тэднийг эсэргүүцэж өгүүлэл тавьж хэрэлдэн эцэг эхээ дайсагнан , гэр дотроо настай хүнийг хөгшин зөнөг гэж доромжилж ах, эгч дүү төрөл садангаа тоохгүй харилцан зодолцож хүний ёс журам алдан их нүгэл хийж үнэхээр сэтгэл санааны өвчтэй болгодог байна. Хэдийгээр эрт сургууль орж ном уншивч ахмад настай ба эцэг эхийн сургаалыг тоохгүй ихээр эсэргүүцэн зөрчиж өөрийн дураар гэсээр холдон тэнүүчлэн явж бусдын зөвшөөрөлийг үл ойшоон омогшиж бардагнаж бүхнийг өөрөө мэдэж байна хэмээн бие тоон аав ээж төрөл садны үг сургаалыг ч үл сонсон тоохоо больдог. Цаашид энэ муу чанар нь лавширч хүн чанар нь хувирч харгис хэрцгий болж өштөн дайсны сэтгэл гаргаж эцэстээ төрөл садан хамт олны эгнээнээс гарч өдөр хоног өнгөрөх тусам үнэн худлыг ялгахгүй болж өөрийн биеэ хорлож тэнэгийн туйлд хүрнэ.
Энэ дутагдал нь цааш гүнзгийрч муу хүнтэй нийлэн аав ээж гэр орноо бүүр хаяж орон нутгаасаа салан алс хол явж худалдаа наймаа хийж, янз бүрийн хэрэг үйлдэж өдөр хоног өнгөрөөн насаа хөгшрөөдөг. Бас зарим нэг нь хүний газар эхнэр авч эцэг эхийн энэрэл хайрыг өчүүхэн ч бодохгүй нас барталаа төрсөн нутаг, унасан газар угаасан усандаа буцаж очдоггүй, хэрхэн бойжиж хүн болсоноо ер мэдэхгүй явдаг. Бас зарим нь хүнд өвчинд нэрвэгдэж өвчний мөр хөөж ганцаардан гудамж захаар тэнүүчлэн явж нар салхинд гандаж ядраад сүлд хийморь нь зайлж эцэг эхийн ачийг хариулах сэтгэл зүрхгүй болж амиа хорлодог ч хүүхэд байдаг. Эцэг эх нь хол явсан хүүхдийнхээ араас өдөр шөнөгүй шаналж ирэхийг хүлээж, зай завсаргүй сэтгэлээ зовоож, сураг чимээ сонсч нүдээ хөхөртөл ширтэн харж гашуун нулимсаа асгаруулан явсаар нүд нь юм үзэхгүй болж амьсгал нь давхцаж, өвчин эмгэг тус ч, ажил хөдөлмөрийн чадвараа алдаж хүүхдээ мөрөөдөн шаналсаар нас эцэслэтэл бодсоор байгаад ертөнцөөс хальдаг байна.
Зарим сайн сурлага чадвартай хүүхэд ч өөрийн гэсэн бат бодолгүй муу хүнтэй нөхөрлөж түүний хорон санаа нөлөөнд автагдаж буруу замаар орж элдэв муу хэрэг үйлдэж өдөр шөнөгүй архидан согтуурч ах дүү, элгэн садандаа хор учруулж яахын аргагүй хүн болдог. Эцэг эхийн ачийг мэддэггүй хүн өглөө гэрээс гарч шөнө дөлөөр буцаж ирэвч эцэг эхийн эрүүл мэндийг асуухгүй үл хайхрах, өрөвдөх сэтгэлгүй тул өтөлж яадарсан эцэг эх нь харж харгалзаж сувилах хүнгүй хоцорч муу хүүхдийн хар гайгаар сэтгэл амар тайван байж чадахгүй болж бусдад муу хүүхдийнхээ төлөө зэмлэл доромжлол зэрэг хүлээдэг. Бас зарим хүүхдүүд хөгшин эцэг эхтэйгээ тоож дуугарахгүйгээр барахгүй нас барсан байхад нь эмэгнэл гашуудал хайрлан хүндэтгэх ёслолыг ч гүйцэтгэх дургүй байдаг байна. Ийм хүүхдийг эцэг эх нь элбэрэл журам ачлалгүй хүн заяажээ хэмээн шаналан гомдож дээш хэлнэ тэнгэр хол, доош хэлнэ газар хатуу болж яах ч аргагүй болдог байна.
Иймд үр хүүхэд болсон хүн эцэг эхээ асран хөтөлж байх нь хүн төрлөхтний тогтсон ёс билээ. Гэтэл зарим хүүхэд энэхүү ёс журамыг хүндэтгэхгүй эцэг , эх нь бусдын өмнө зэмлэгдэн шоологдон хэлэгдэхээс туйлын их ичэнгүйрэн зовдог байна. Зарим хүүхэд бол эхнэр хүүхдээ тэжээнэ гээд ажилдаа чармайж эцэг эхээ хайхрахгүй болчихдог. Тэгээд эхнэрийнхээ үгэнд орж эцэг, эхийн үгийг огт ойшоохгүй болж бас ахмад хүмүүсийг хүндлэх сэтгэлгүйг нь эцэг эх нь харж сэтгэл санаа нь зовж яс нь хавтайж суудаг.
Бас зарим охид нөхөрт гарсны дараа эцэг эхийн үг зааврыг дагахгүй болохоор эцэг эх нь хатуу зөөлөн арга бүхнийг хослуулан хүмүүжүүлэх гэж оролддог байна. Тэрчлэн эр нөхөр нь бас аашилж зодох ч явдал цөөнгүй гардаг байна. Гэвч засарч зөв замд орохгүй аажмаар холдож байсан ч эцэг эх мөн л түүний төлөө үүрд зовниж байдаг юм шүү.
Зарим охид эцэг эхээ хүндлэхгүй бөгөөд нөхрөө дагаж харийн газар очиж өөрийн эцэг эх орон нутгаа санахгүй, захиа чимээгүй харилцаагаа тасалсан ч эцэг эх нь түүний араас санаагаа зовоосоор бараа харж чимээ сонсч сэтгэл өвдөн унтаж амрахаа ч мартдаг байна. Эцэг эх бологсод хүүхдийнхээ төлөө үргэлж санаа зовниж санах явдал бол мах цусанд шингэсэн хэзээч хувиршгүй зүйл мөн. Ер нь эцэг эхийн хайр сэтгэл, ач тус хамжээ хязгааргүй болохыг үзэг харандаагаар илэрхийлэн бичиж хэзээч дуусахгүй их юм.
Үр хүүхэд бологсод ахас дээдсээ хүндлэхгүй бол түүний их хүнд ял нь энэ хойт насанд хэзээ ч уучлагдан өршөөгдөхгүй.
Бурхан бодьсадва айлдсан эцэг эхийн гүн зузаан өршөөл хайрыг барахгүй сонссон хүн тус бүр ихээр гэмшин зовж зарим хүн газар сөгдөн сууж тэнгэрт мөргөж өвчүүгээ дэлдэн өөрийн биеэ буруушаан гомдон шаналснаас болж бүх биеийн үсний сүв бүхнээс цус нэвчин урсах ба цаг зуурын бачамдлаас ухаан алдаж үхэхэд ч хүрдэг. Төдий удалгүй ухаан орж сэргээд том дуугаар бархиран уйлж би яасан их нүгэлтэй хүн бэ? Аав ээж минь үрийн төлөө ямар их хүнд зовлон эдэлж байсныг бид тооцоолохын аргагүй болой. Энэ бүхнийг бодоход бид уучлашгүй их ялтай билээ. Өнгөрсөн үеэ бодоход харанхуй шөнийн турш сохор, дүлийгээр мунгинан тэмтэцэж явсан болой.
Бас согтуу хүн амаараа газар шороо үмхэж галзуу мэтээр агсаран өдөр өнгөрүүлж байгаа мэт өөрийн үйлдсэн гэмт хэргээ ер ойлгон бодолгүй явж иржээ. Одоо бурхан багшийн сургаалаар зүүд нойрноосоо сэрсэн мэт өөрийн түмэн буруугаа ойлгож мэдэж өөрийн төрөл садан, ахмад үеэ хүндэтгээшгүй явж ирснээ бодоход хамаг биенээс минь хөлс гарч элэг зүрх минь эмтрэн шимширч энэрэлт эцэг эх минь бидний юу ч мэдэхгүй явж ирснийг минь уучилж нэг удаа буруугаа гэмшин хүлээх тохиол олгоно уу хэмээн гуймой.
Аав ээжийн ачлалыг хариулах аргыг хэлж өгөх соёрхлыг хайрлана уу хэмээн буруугаа наминчилж гуйя. Бурхан бодисадва дор дурдсан найман зүйлийн аргыг олон дүү нартаа үлгэрлэн тайлбарлан айлдсан нь та нар эцэг эхийн өршөөл хайрыг мэдэж байгаа болохоор би та нарт тодорхойлон тайлбарлаж өгье.
Нэгэн зүйл: Хүн зүүн мөрөн дээрээ эцэгээ дамнаж баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч явахад мөрийг чинь дамнуурга нь цоорон өвчлүүлж цус нэвчин урсаж ясанд чинь хүрч янгинсанч энэ мэтээр явсан ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдваа.
Нэгэн зүйл: Хүн элдэв юм, хоол унд ховор цаг үед төрөөд идэж уух зүйлийг олж эцэг эхээ тэжээхийн төлөө зүдэрч зовж хоол унд өгөх, ахмад ихсээ хүндэтгэн дээдэлсэн боловч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдой.
Нэгэн зүйл: Хүн эцэг эх эсэн мэнд байхын төлөө залбиран өөрийнхөө хоёр нүдийг ухаж өргөсөн ч энэ мэт үйлдлийн мянга түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн өөрийн эцэг эхийн төлөө зүрхээ сугалж гаргасан ч их өвчилж зовсонч энэ мэтээр мянга түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийнхээ ачлалыг хариулахын төлөө халуун төмөр бөмбөгийг залгиж бүх биеэ түлж мянган удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй.Ингэж олон хүн бээр бурхан бодисадвагийн эцэг эхийн ачлал хайрыг хэрхэн хариулах аргыг олоогүйгээ үнэхээр ичгүүрт хэрэг хэмээн үзэж бүгдээр бурхан бодисадвагаас асуусан нь:
Эрхэм дээд багш минь ээ бид одоо өөрийн биеийн ачлалгүй нүгэлтэй хүн гэдгээ ойлгож мэдлээ. Гэвч яавал эцэг эхийн ачийг хариулж болох вэ?Мэдэхгүй байна гэжээ. Бурхан багш олон хүн өөрийн буруугаа мэдэж ичингүйрэн гэмшиж байгааг үзээд баярлан олны зүг хандаж айлдсан нь: хэрэв та нар эцэг эхийн өршөөл хайрыг хариулъя гэвэл дор нь зургаан зүйлийн ажлыг гүйцэтгэх ёстой.
Нэгдүгээрт: энэ аймгийн номыг бич/эцэг эхийн ачлалын тухай энэ ном/
Хоёрдугаарт: Мөн энэ аймгийн номыг үргэлж унш/эцэг эхийн ачлалын тухай энэ ном/
Гуравдугаарт:Бүхий л үйлдсэн нүгэл хилэнцээ наманчилж буян үйлдэж маань уншиж яв.
Дөрөвдүгээрт: Лам гурван эрдэнийг үнэн сэтгэлээсээ шүтэж яв.
Тавдугаарт Эрхбиш журам ёсыг сахиж нүгэлтэй бүхнийг цэвэрлэх
Зуравдугаарт: Буян үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн явуулж буяны үндсийг тавих
Энэ зургаан зүйлийн үйлсийг сайн хийж чадвал даруй эцэг эхээ хүндэлсэн нь ачлалт хүүхэд болно. Эс чадвал тамын оронд төрнө гэжээ. Бурхан багш аяа бэрх эрхмүүдээ, хэмээн өгүүлсэн нь: эцэг эхдээ элбэрэлгүй хүн бол нас барсны дараа заавал тамын оронд очдог. Энэ тамын орон бол хөндлөн гулдаар найман түмэн бээрийн хэмжээтэй болой. Дөрвөн талаараа төмөр хэрэм хашаатай бөгөөд орчин тойрондоо цас төмөр тортой. Нүгэл хилэнцтэй амьтанууд үүнээс зугтан гарч чадахгүй, газар нь цөм гөлмөн төмөр байдаг бөгөөд түүний дороос нь галаар төөнж газар бүхэн цахилгаан гүйдлийн галаар зэс бас төмөр хайлуулж хүний бие дээр цутгадаг юм.
Мөн амаар нь гал бадраан бөөлжүүлдэг бөгөөд зэс нохой, төмөр могой нүгэлт хүмүүсийг хазаж зовоон тарчилгааж байдаг болой. Тамын оронд ийм олон зүйлийн зовлон амс ч үүрд амар тайван сууж чадахгүй бөгөөд энэ мэтээр хичнээн удаан тамлан зовоож тарчлагах нь хязгааргүй. Хэдийгээр энэ тамын оронд үйл зовлонг эдэлсэн боловч дахин дахин өөр өөр тамын оронд очиж толгойдоо халуун сав углуулж төмөр тэргээр хэмх дайруулан зовооно. Тэрчлэн хутга мэсээр гэдэс дотор яс шөрмөсийг таслан сүйтгэж арьс махыг ялзалж нэг өдрийн дотор мянган удаа төрж, түмэн удаа үхэж хязгааргүй их зовлон амс ч буй хүн бол амьд байхдаа эцэг эх ахмад хүмүүсийг хүндэтгэн үзэхгүй арван хар таван завсаргүй нүгэл ба буянг ялгахгүй, арчлахгүй нүгэлт хүмүүс мөн.
Энэ үед олон бүгдээр бурхан багшийн айлтгалын сонсч дуусаад бүгдээр сэтгэл зовнин гэмшин ичэнгүйрч нулимс унаган бурхан багшаас гуйн айлтгасан нь: Бид нар яавал сая эцэг эхийн ачлалыг хариулж чадах вэ? Хэмээн асуусанд бурхан багш дахин хариулсан нь: хэрэв эцэг эхийн ачлалыг хариулъя гэвэл хамгийн сайн арга бол энэ зохиосон номыг өргөн ихээр тараах явдал юм. Нэг дэвтэрийг/ширхэг/ ч хүн ардад хүргэвээс эрхэм дээд бурханы ач тусыг хүртэнэ. Хэрэв арван дэвтэр номыг тараан дэлгэрүүлбээс даруй арван эрхэм дээд бурханы ач тустай учирна.
Энэхүү номыг зуун ширхэг, мянган ширхэг, түмэн ширхэгээр дэлгэлүүлбэл даруй түмэн эрхэм дээд бурхантай учирна. Аливаа номыг олон түмэнд дэлгэрүүлэн тарааж чадваас төчнөөн олон бурхан түүний биеийг үүрд сахин хамгаалж явна. Хэрэв бурханы хүчээр сугавадын /диваажин/ оронд төрвөл диваажингийн хүний баяр баясгалан эдэлж хүртэнэ. Харин тамын орны аюул зовлонг хэзээч эдлэхгүй. Аяа бэрх эрхэм дээдэс болон олон түмэн минь тэнгэрийн найман аймаг, жич сансрын хүрдний богд нар, бурхан бодисадвагийн гэгээн сургаалын номыг сонсоод тэсгэлгүй гэмшин зовж маш ихээр бүх бие нь дагжирч толгойн үс нь өрвийн босч бүгдээр цөм гэмших сэтгэлээр бурхны өмнө чин сэтгэлээсээ буруугаа мэдэн наминчилж тангарласан хүмүүн бид энэ цагаас хойш өнө үүрд хаа явсан ч, мянган бэрх, түмэн гэгээн сургаалыг чанга мөрдөн сахиж явна.
Бидний толгойг жад сэлмээр цавчиж байсан ч мэст уулын галт хүрдээр биеийг минь дайруулан цусан гол урсгавч бурхны сургаалыг өчүүхэн ч зөрчихгүй. Бид мянга түм живаа сумын өөдөөс сөрж үхэх сэхэхийн үүдэнд хүрэвч бурхны сургаалаас няцахгүй. Төмөр дээсээр оосорлуулан хүлэгдэж чирүүлэн тарчлавч арьяабал бурхны сургаалаас ухрахгүй гэж тангараглав. Дараа нь эрхэм дээд гэгээн бурхан багшдаа хичээнгүйлэн залбиран айлтгаж, энэ номыг чухам ямар ном гэх вэ? Хэмээн лавлан асууж, үүрд журамлан сахиж явахаа илэрхийлэв. Бурхан бодисадва олны зүг хандаж айлдсан нь: энэ бол эх, эцэгийн ачлалыг хариулахад бэрх гэдэг мөн билээ. Та нар сайн сахиж журамлан мөрдөж явтугай гэвээ. Энэ үед: Аяа бэрх олон дүү нар болон тэнгэрийн найман аймаг зэрэг бүгдээр хичээнгүйлэн сонсож бурхан бодисадвагийн зааварлан соёрхсон энэрэнгүй сэтгэлд баярлан та бид бүгдээрээ эрс шийдэмгий сэтгэл зоригоор төрөл бүхэндээ бурхан бодисадвагийн гэгээн сургаалыг үүрд хичээнгүйлэн эрхэмлэж ачлал зүтгэлийг бишрэн мөрдөж бурхан бодисадвадаа даатган мөргөж ухрашгүйгээр залбиран буян үйлдэцгээе хэмээвой.
Дадияата ум мүни маха мүни, шагжа мүни ей суухаа
Эх сурвалж: Өндөр гэгээн Занабазар соёлын сан