Баяр наадам амралтын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн хуваарь

2021-07-09 15:30
2

Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч бүх нийтээр ес хоног амарна. Энэ амралтын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээвэр үйлчилнэ гэж АТҮТ-өөс мэдээлжээ.

Гэхдээ Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Өмнөговь аймгууд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, хилээ хаасан байгаа. Иймд эдгээр аймгуудаас бусад аймгуудын чиглэлд нийтийн тээвэр явах юм байна.