Хойд Солонгос Америкт цохилт өгөх хэмжээний анхны пуужингаа туршижээ

2017-07-04 17:371min0
Хойд солонгос

Хойд Солонгос өнөө өглөө 11 дэх пуужингаа харваж  тив хоорондын анхны  баллистикийг   амжилттай туршсан талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Хвасон-14 нэртэй энэ  пуужин нь 39 минутын хугацаанд нисэж, 2,802 километрийн өндөрт хүрээд Японы тэнгисийн усанд унасан талаар гадны хэвлэлд бичсэн байна.

Хэрвээ энэ пуужин нь үнэхээр тив хоорондын баллистик пуужин мөн бол Хойд Солонгос зэвсгийн технологидоо том дэвшил гаргаж, АНУ-ын газар нутгийн хаана нь ч цохилт өгөх чадвартай болсон гэсэн үг аж.

Шинжээчдийн үзэж буйгаар  тэдний энэ амжилтыг хамгийн багаар тооцоход Аляскад хүрэх чадвартай пуужинтай болсон гэж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй