2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт таван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
2021.07.07-ны өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг товчооны замд мотоциклын жолооч суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч нэг сартай нярай хүүхэд гэмтсэн.
Орон нутагт
2021.07.07-ны өдрийн 06:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 2 хүн гэмтсэн.
2021.07.07-ны өдрийн 21:00 цагийн орчим Дундговь аймаг Сайнцагаан сумын нутагт суудлын автомашины жолооч нь явган зорчигч мөргөж гэмтээсэн.
2021.07.07-ны өдрийн 23:00 цагийн орчим Өмнөговь аймаг Баяндалай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.
2021.07.07-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.
2021.07.07-ны өдрийн 16:00 цагийн орчим Хэнтий аймаг Биндэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүний амь хохирсон.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 87 зөрчил илрүүлсний нийслэлд 50, орон нутагт 37 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.