Ахлах ахлагч Э.Даваажамц Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрлөө. Тэрээр Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэж, хүүхэд бүхнийг эрсдэлээс хамгаалж, иргэн бүрийг хариуцлагатай байж бидний ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалахийг УРИАЛЛАА Хамгийн богино хугацаанд эх орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйх эр зоригт, тэсвэр хатуужилтай ахлагчид амжилт хүсье.