Аялал зугаалгийн улирал ирсэнтэй холбогдуулан иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн тээврийн хэрэгслийн хүсэлтийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарч шийдвэрлэж 18 мотоцикл, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг гардууллаа.
- Баянзүрх дүүргийн зарим хэсэгт цагдаагийн автомашинаар хүрэх боломж байхгүй бөгөөд мотоциклтэй болсноор иргэдэд санамж, зөвлөмж хүргүүлж, эргүүл хийхэд хугацаа хэмнэхээс эхлээд тодорхой үр дүнг өгнө гэж үзэж байна.
- Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд анхан шатанд иргэддээ хүрч үйлчилж байгаа тусгай чиг үүргийн ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч ажиллах болно.
- Цар тахлын амаргүй цаг үед иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт Цагдаагийн ажилтан, алба хаагчдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэе!