Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Долдугаар сарын 06-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 9,517 гаруй шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,998 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт халдварын тоо 130,452 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,139 Улаанбаатар хотод, орон нутагт 859 тохиолдол батлагдлаа.
Л.Баяр