Өнгөрсөн он 121 хүн ус, үерийн улмаас амиа алдсаны 30 нь хүүхэд байсан талаар ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ онцлон дурьдлаа.
Сүүлийн гурван жилд усанд осолдсон нийтлэг шалтгааны:
- Иргэд амарч зугаалж явахдаа 77%
- Эцэг эхийн хараа хяналт суларсан үед хүүхэд осолдсон 20% нь
- Баталгаат бус гүүрээр ус гатлах оролдлого хийж байхдаа 3% нь осолдсон байна.
Усны ослоор баяр наадмын өдрүүдэд амиа алдсан хүний тоо:
- 2017 онд 12 хүн
- 2018 онд 4 хүн
- 2019 онд 14 хүн
- 2020 онд 17 хүн
Сүүлийн дөрвөн жилд 47 хүн наадмын баярын амралтын өдрүүдэд усны осолд өртөж, амиа алдсан байна. Нийт амь эрсэдсэн хүмүүсийн 23%-ийг хүүхэд эзэлж байгаа бол үлдсэн 77%-ийг насанд хүрсэн хүн эзэлж байгаа аж” гэв.
Харин 2021 оны долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны осолд өртөж амь насаа алджээ. Эдгээрээс найм нь хүүхэд байсан байна.
Иймд иргэдийг үер усны ослоос сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.