Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг ТЕГ-аас баривчилж, хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Түүнийг хууль бус их хэмжээний орлоготой холбогдуулж тагнуулынхан саатуулсан бололтой. Тэгвэл генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой маш ноцтой асуудлаар баривчилсан байж болзошгүй байгаа аж. С.Ганбат нь өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртээд байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин