НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвд дараах ажлын байранд урьж байна. Сонирхсон хүн trc@ulaanbaatar.mn хаягаар материалаа ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет А хэсэг
- Боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 07 сарын 21-ний өдрийг дуустал.
КОНТЕНТ ХАРИУЦСАН АЖИЛТАН-1
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Хийсэн контентуудыг сайжруулах, шинэ болон цахим контент боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн санг хөтлөх,
Гүйцэтгэх үндсэн ажлууд:
- Сургалтын төвийн цахим контент боловсруулж буй оролцогч талуудын харилцааг зохицуулах;
- Контентуудыг стандартын дагуу хэрэглэж, хадгалах;
- Хэрэглэгчдэд танилцуулах материалын дизайн болон танилцуулгад ашиглах зураглалыг боловсруулах;
- Сургалтын төвийн цахим платформын хөгжүүлэлтийн төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний дагуух үйл ажиллагаа, биелэлтийг хянаж, тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
- Их дээд сургууль төгссөн,
- Photoshop, illustrator, PowerPoint, хэрэглээний программууд дээр ажилладаг
- Санаачилгатай
- Нягт, нямбай, хувийн зохион байгуулалттай
- Эх хэлнийхээ зөв бичгийн дүрмийг сайн эзэмшсэн байх.
Давуу тал болох чадвар, туршлага
- Сошиал маркетинг хариуцан ажиллаж байсан
- Их дээд сургуульд багшилж байсан
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
СУДАЛГААНЫ АЖИЛТАН-1
Гүйцэтгэх үндсэн ажлууд:
- Судалгааны төлөвлөгөө гаргах, асуулга боловсруулах
- Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээ тодорхойлох, төрийн алба, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар судалгаа хийх,
- Албан хаагчдын сэтгэл ханамж, соёл, энгэйжментийн судалгаа хийх
- Сургалтын үр нөлөөний судалгаа хийх, судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийх,
- Судалгааны мэдээллийн сангийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
- Нийгэм, эдийн засаг, социологи, бизнес, боловсролын чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Судалгааны арга зүй, судалгаа хийх талаар мэдлэгтэй, судалгааны ажилд оролцож байсан
- Судалгааны боловсруулалт хийх программууд дээр ажиллах чадвартай
- Судалгааны үр дүнд шинжилгээ хийх чадвартай
- Эх хэлнийхээ зөв бичгийн дүрмийг сайн эзэмшсэн
- Хувийн зохион байгуулалт сайтай, тууштай, багаар ажиллах чадвартай
НЗДТГ-ЫН ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ