“Ковид-19” вирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан аймгууд энэ жил наадам болон ойн арга хэмжээг хойшлуулж, батлагдсан төсвөө цар тахлын эсрэг зарцуулахаа мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл Өмнөговь аймаг баяр наадамд төсөвлөсөн зардлаа “Ковид-19” халдварыг илрүүлэх шинжилгээнд зориулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар аймгийн Засавэл дарга Р.Сэддорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр “Өмнөговь аймгийн хэмжээнд харьяаллын иргэдийнхээ шинжилгээг үнэ төлбөргүй болгож байна. Баяр наадмын зардалд батлагдсан төсвийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй болгох зардалд шилжүүлж төсвийн тодотголд оруулан батлуулах шийдвэр гаргалаа. Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ цаг үед өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх, илрүүлэх эх уурхайг тогтоох зэрэгт энэ шийдвэр үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
90 жилийн түүхэндээ Өмнөговьчууд бид дэлхийг хамарсан цар тахалтай нүүр тулж байна, иймд хамтын хүчээр эсэн мэнд даван туулж энх цагтай золгохын төлөө хүн бүрийн хичээл зүтгэл чухал байна” гэжээ.
Л.Баяр