Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэх, эмч нарыг улаан бүст ажиллаж байгаа, ногоон бүст ажиллаж байгаагаар нь ялгаж урамшуулал өгч байгаа нь шударга бус гэх мэтээр байр сууриа илэрхийлж, төв талбайд 9 хоног суулт хийсэн юм.
Өчигдөр УИХ-ын зарим гишүүд эмч нартай уулзсан бол салбарын сайд нь зөвшилцлийн ширээний ард суух санал тавьсан. Ямартай ч эмч нар салбарын сайдтайгаа ойлголцож, гурван талт гэрээ байгуулсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахим хуудсандаа мэдээллээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа” хэмээв.
Н.Батаа