Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Долдугаар сарын 05-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 9458 гаруй шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,643 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт халдварын тоо 128,454 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 915 Улаанбаатар хотод, орон нутагт 723, зөөвөрлөгдсөн таван тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 639 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өчигдөр нийт 2,572 хүн эдгэрч гарсан байна.
Өнөөдрийн байдлаар 14,000 орчим хүн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр иргэдийн 76 хувь нь хөнгөн хэлбэрийн оноштой байгаа.
Түүнээс гадна, 25,000 орчим иргэн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн нэгтгэсэн мэдээллийг зарим эмнэлэг хараахан ирүүлж амжаагүй байгаа тул танилцуулж чадахгүйд хүлцэл өчье” гэлээ.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 723 тохиолдол шинээр бүртгэгдсэн нийт халдварын тоо 30,299 болж байна.
Л.Баяр