Өчигдөр хоёр том хүн нэг хүүхэд голын усанд живж амиа алджээ. Мөн голын усанд живсэн байж болзошгүй нэг иргэнийг албаныхан хайж байгаа аж.
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас нэг хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ Туул голын усанд живсэн байж болзошгүй байсан тул “Сонгино” амралтаас бетонон гүүр хүртэл 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоосон. 07.06-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.
2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Зүр хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд 30 км-т/ 2 хүүхэд Орхон голын эрэг дээр тоглож байгаад 1 хүүхэд нь усанд живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Б /11 настай, эрэгтэй/-г 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 8 метрт 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ 07.04-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас нэг хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан 07.05-ны өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө /37 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П /34 настай, эмэгтэй/ автомашины бүхээгээс бууж явганаар гол гаталж яваад живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болно.
4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд 1 хүний цогцос хөвж байгаа тухай дуудлагыг 07.05-ны 15:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Т /65 настай, эрэгтэй/ Туул голын усанд живж нас барсан тул цогцсыг гарган Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Агаар салхинд гарч, амарч зугаалж явахдаа хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдээ хаана тоглож байгааг хянаж, голын эрэг дагуу зорчихдоо анхаарал болгоомжтой байж, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА!
Эх сурвалж: ОБЕГ