Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”-ний барилгын ажил дуусаж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Австри улсын AST компанийн мэргэжилтэн Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар Монголын инженерүүдтэй хамтран мөсөн дэвжээ тавьсан байна.
Монголын анхны битүү дээвэртэй ордон 3500 хүний суудалтай. “Мөсөн өргөө”-г барьснаар өвлийн спортын бүхий л тамирчид бэлтгэл хийх, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэнэ.
Эл ордон олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай. 15 сая ам.долларын өртөгтэй.