Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 88.1 хувьтай байв.
Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2523 аж ахуйн нэгж, иргэнээс “Хариуцлагын гэрээ” байгуулсан 1011 аж ахуйн нэгж, иргэний ресторан, кафе, кофе шоп, түргэн хоолны газар, сүлжээ хоолны газар, цайны газруудын гэрээний хэрэгжилт, цагийн хязгаарын мөрдөлтөд байнгын хяналт тавин ажиллаж байна.
- 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэллээ.
- Нийслэлийн хэмжээнд 54.980 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 19 тусгаарлах байранд 1321 хүн байгаа аж.
- Долдугаар сарын сүүлээр ашиглалтад орох Түлэнхийн төвд 200 ор, эмнэлгийн зориулалттай байранд нийт 400-500 ор дэлгэх боломжтой.