Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Иймд:
· Эмчийн хяналтад тогтмол байх
· Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
· Холбоо барих хүний утасны дугаартай байх
· Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
· Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
· Сайн унтаж амрах
· Тайван стрессгүй, ядрахгүй байх
· Дулаан хувцаслах, даарахгүй байх
· Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
· Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
· Олон нийтийн газраар явахгүй байх
· Амны хаалт зүүх
· Гараа сайтар савандаж угаах
· Бие тавгүйрхвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам