АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон байна. Өнгөрсөн сарын эхээр шатахуун импорлогчид үнэ нэмэх саналаа АМГТГ-т гаргасан боловч тохиролцоонд хүрч, үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан байдаг. Энэ тухай АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Иргэдийн 60-70 хувь нь вакцинд хамрагдтал АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх бодлого барьсан” гэж мэдэгдэж байсан юм.
Автобензины үнийн өсөлттэй холбоотой асуудлаар АМГТГ ирэх даваа гарагт 11.00 цагт хэвлэлийн хурал хийж, үнийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Н.Батаа