Коронавируст цар тахлын тохиолдол нэмэгдсээр байгаа хүнд цаг үед иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал болгох, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг нь дэмжих зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хороо, Монголын шатрын холбоо, Монголын паралимпийн шатрын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын Бадамлянхуа иогийн төв, Алхалт, гүйлтийн 15 спортын клуб хамтран “Дасгал хөдөлгөөн хийцгээе” аяныг өнгөрсөн сард зохион байгуулсан.
Дээрх аяныг өнгөрсөн сарын 2-30-нд аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагууд өөрийн нутаг дэвсгэртээ идэвхтэй сурталчлан зохион байгуулжээ. Түүнчлэн уг сарын аян арга хэмжээ, сургалт гэсэн хоёр хэлбэрээр зөвхөн цахимаар зохион байгуулагдсан бөгөөд “Дасгал хөдөлгөөн хийцгээе” аяны аймаг, дүүргүүдийн нэгдсэн дүн гарсан байна.
Г. Оюун