Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Харин энэ жилийн долдугаар сарын 9-19-ний хооронд бүх нийтийн амралтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
УОК өчигдөр орой хуралдаж, наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан юм.
Удахгүй Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Л.Баяр