Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Долоодугаар сарын 01-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 9485 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2376 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 119,512 болж, нийт халдварын тоо 120,339 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1494 Улаанбаатар хотод, орон нутагт 877, эмнэлгээс шалтгаалах таван тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван дөрвөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 592 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс нийт 2,170 хүн эдгэрчээ.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 877 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 26,710 боллоо.
М.Лхагвабаяр