07:00 цагт Үндэсний их баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын шийдвэрийг эсэрцгүүцэж, уяачид жагсаж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах, цуцлах талаар шийдвэрлэнэ.
10:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай хэлэлцэнэ.
10:30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болно.
11:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
11:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.
13:00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар,
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
14:00 болон 18:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
16:00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Эрүүл мэндийн яаманд
11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.