УОК-оос Үндэсний их баяр наадмын талаар гаргасан шийдвэрээ танилцуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Өнөөдрийн байдлаар манай оронд төдийгүй дэлхий дахинд “Ковид-19″ вирусийн гурав дахь давлагаа эхэлж байна. Үүнтэй холбогдуулан бусад улс орон хилээ хаах, нислэгүүдийг цуцлах, тусгаарлалтын хугацааг сунгах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Энэ мэтчилэн дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Япон улс руу бид 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр 50 сорьцноос манай улсад зөөвөрлөгдөж ирсэн 5 сорьцоос Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүсийг бид тусгаарласан. Дотооддоо Дельта хувилбарын тархалт гэж хэлх үндэс байхгүй. Манай улсад Их Британийн буюу альфа хувилбарын тархалттай байна. Зургадугаар сарын 500 сорьцод альфа хувилбар 90 хувь илэрсэн. Энэ нь альфа хэлбэрийн мутацилагдсан тархалт эрчимтэй явагдаж байна гэсэн үг.
ЭМЯ–наас УОК-д хоёр санал хүргүүлсэн. Үүнд:
Нэгдүгээрт Улсын их баяр наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах.
Хоёрдугаарт гадаадаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах гэсэн саналыг оруулсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлагдана.
Л.Баяр