Улсын онцгой комисс өнөөдөр /2021.07.01/ баяр наадмын асуудлаар хуралджээ. Хуралдаанаас баяр наадмыг хойшлуулах санал гарсан байна.

Үүний дагуу Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдахаар товлоод байна. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Төв талбай дээр иргэд наадмыг эсэргүүцэн жагсаал хийж, УИХ-ын эмэгтэй гишүүд наадам хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг энэ жил цахимаар, үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэсэн хэдий ч иргэд цар тахлын хүнд үед үзэгчгүй наадам хийхийг эсэргүүцэж наадам хийх мөнгөө эрүүл мэндийн салбартаа зарцуулахыг шаардаж байгаа билээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн