Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авч байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусийн халдвар авсан, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын 232 эмч, ажилтанд өнөөдөр хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олголоо. Энэхүү дэмжлэгийг үзүүлэх хүсэлтийг НЗДТГ-аас МУЗН-т хүргүүлж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС