Хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний найман удаагийн аварга Бямбаагийн Буджаргалын хэлсэн гүйлтийн ашиг тусын талаарх сэтгэгдлийг хүргэж байна.
Ташрамд дуулгахад, тэрбээр өнгөрсөн сарын 20-26-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотын “Petit national ice center”-т зохион байгуулагдсан зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож, 2038 тойрог хийхдээ 904 км зам туулж түрүүлсэн бөгөөд хэт холын зайн Ази тивийн рекорд 834 км байсныг 70 км-ээр шинэчилснээс гадна тус тэмцээний дээд амжилт 835 км байсныг 69 км-ээр шинэчлэн тогтоосон юм.
Гүйлт бол:
- Бие махбодыг сэргээн, бодисын солилцоог системээр нь сайжруулсаар байдаг.
- Оюун ухааныг хурц, сэргэлэн, тасралтгүй төвлөрөлтэй болгож байдаг.
- Сэтгэл зүрхний галыг бадамлуулан асааж хүн болохын утга учир, үнэ цэнийг мэдрүүлж байдаг.
- Өөрт мэдрэгдсэн хүндрэл бэрхшээлийг даван туулах, дотоод сэтгэл, оюуны болон биеийн хүчийг сэлбэж байдаг.
- Бүтээлч, идэвхтэй амьдралаар амьдрах боломж, бололцоог өгч байдаг.
- Гүйлт бол хүний амьдралыг бүхэлд нь бясалгал болгогч гэдэг нь ингэж батлагддаг.
Гүйлтийн бясалгалаар хичээллэснээр,
- Өөрийн амьдралдаа эзэн ёсоор сууж, эрхэмсэг оршихуйгаа бодитоор өөртөө болон амьдран буй орчиндоо түгээн цогцлоох болно,
- Өөрийгөө ялах арга ухаанд бодитоор суралцаж, үр дүнгээ амьдралд хэрэгжүүлэн мэдрэх болно,
- Амьдралыг та өөрөөр, шинэлэгээр харж, гэгээлэг сайн сайхны бодит биеллийг өөрөөсөө эхлүүлэх болно,
- Ертөнцийн үнэмлэхүй үнэнг ухаарч, мөнхийн амар амгалан, аз жаргалд умбах болно.
- Гүйлтийн бясалгалаар олон өдрийн турш тасралтгүй хичээллэснээр өөрийгөө ялан дийлж хүсэл, шунал, тачаалаас ангижирдаг.
Амьдралын мөн чанарыг танин мэдэж ухааран сэхээрч чадна.
Эх сурвалж: MNB