Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар, НҮБХХ-ийн санаачилгаар ХНХЯ-нд Хамтарсан ажлын хэсэг байгуулж Монгол Улсын хэмжээнд Нийгмийн ажилтны системийг хөгжүүлж, иж бүрэн таблет тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Эдгээр таблет тоног төхөөрөмж нь хамтарсан багийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бөгөөд хүчирхийлэлд өртөж болзошгүй болон эрсдэлт бүлгийн иргэдээ бүртгэх, хамгаалах хяналтын систем, дэд бүтэц бий болж байгаагаар онцлог юм. Хамтарсан баг нь 8-12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Өнөөдөр улс орон даяар тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлт боллоо. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, сайдын зөвлөх Хамтарсан багийн ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхгэрэл, ГБХЗХГ, аймаг дүүрэг, баг хорооны 400 орчим нийгмийн ажилтнууд оролцов.
728 хамтарсан баг, 44 улсын байцаагч, 108-ын 4 шуурхай баг гээд нийт 776 ширхгийг хүүхэд хамгааллын хамтарсан багт. Мөн тоног төхөөрөмж шаардлагатай 224 нийгмийн ажилтанд таблет тоног төхөөрөмжийг улс орон даяар түгээж байна. Нийт 1000 орчим таблет тоног төхөөрөмжийг холын аймгуудад үе шаттай хүргүүлэх юм.
Нийгмийн ажилтнууд анхан шатны нэгжид баг, хорооны иргэдтэй шууд харилцаж ажилладаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Халамжийн нийгмийн ажилтан, Хамтарсан багийн нийгмийн ажилтан бий.
Нийгмийн ажилтнуудын бүх үйл ажиллагаа цаасан хэлбэртэй байсан нь ажлын ачааллыг нэмэгдүүлж, ажлын бүтээмжид муугаар нөлөөлж байсан. Тэгвэл Нийгмийн ажилтны системийг хөгжүүлж, үйл ажиллагааг цахимжуулснаар цаг хугацаа, зардал хэмнэх, иргэдтэй илүү ойр ажиллах боломж бүрдэж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Японы засгийн газар, НҮБХХ- т гүн талархал илэрхийлье гэжээ.
Эх сурвалж: НХНЯ