Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт найман мянга гаруй шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,485 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 117,141 болж, нийт халдварын тоо 117,963 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,437 Улаанбаатар хотод, орон нутагт 1,048 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 597 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдөр eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсон байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 1,048 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 25,833 боллоо.
М.Лхагвабаяр