Спорт олимпизмийг олон жил тууштай дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” компани Олон улсын олимпын хороо байгуулагдсаны түүхт 127 жилийн ойн босгон дээр МҮОХ-ны Олимпын музейн шинэчлэлтийг санаачлан санхүүжүүлж, спортын хөгжил, баг тамирчдын амжилт, хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүллийг түүх болгон хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Олимпын музей нь дэлхий дахинаа жил бүрийн зургаадугаар сарын 23-нд уламжлал болгон тэмдэглэдэг “Олимпын өдөр”-өөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпын соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр дахин хөшгөө нээлээ.
Олимпын музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпын музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна.